Хоёр ижийгээ зэрэгцүүлж, суулгаад золгоно доо
“Ээжийн бор аяга, “Халагдах цэргийн вальс”, “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ” гэх мэт олон сайхан дуугаараа хүмүүст хайрлагдсан гавьяат зүтгэлтэн, бэлтгэл дэд хурандаа Н.Чулуунхүүтэй ярилцлаа.
6
-Таныг хүүхэд байхаасаа л урлагт авьяастай нэгэн байсан гэж сонссон?
-Ерөнхий боловсролын сургуулийн урлагийн үзлэгт их ордог байсан. Тэр үеэс л дуулах, бүжиглэх авьяас минь илэрсэн гэж боддог. Дөрөвдүгээр ангид элсэх жилд сургуулийн О.Дамдинсүрэн багш морин хуур сайхан тоглоно, бүжиглэнэ, урлагт их хайртай хүн байсан. Бүжгийн багш маань биеийн тамирын багш Нямдорж гэж хүн байлаа. Аймгийн хэмжээний бүх сумдын хамтарсан урлагийн үзлэг болж, уртын дууны төрөлд аймагтаа түрүүлж байв. Мөн Завхан аймгийн төвийн арван жилд 10-р ангиа төгсөөд аймгийн бүжгийн аварга болж байсан юм даг. Сургуулиа төгсөөд удаагүй байтал гэнэтхэн улс орныг агаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг бий болсон. Орос багш нар хичээл заах учраас боловсролтой цэргүүд байх шаардлагатай. Их, дээд сургуулийн нэг, техникумын гурав, дөрөвдүгээр курсын оюутныг цэрэгт татдаг байсан. Тэгэхэд би сангийн аж ахуйгаас цэрэгт татагдаад явж байсан. Тэр үед онц сурдаг олон хүүхэд цэрэгт татагдсан юм.
6
-Анх ямар дуу бичүүлж байв?
-1970-аад онд найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бүргэд, миний "Ванлий" дууг бичиж радиогийн "Хүсэлтийн хариу" нэвтрүүлгээр цацаж олон хүн сонсох дуртай болсон. Энхбазар хөгжмийн зохиолч Сандуйжав гуайн зохиосон "Ижилсэн жаргая" дуугаа
Цэгнэж хэлсэн үг чинь
Цээжин дотор хадаатай
Цэрвүү холоос чамайгаа гэсээр ирлээ дээ (дуулав) дуулуулж олны хүртээл болгосон.
Тэр дууны дараа Наранбаатарын "Төрсөн нутаг"
Мөнх сэрдэг уулс нь эцгийн хайраар биш ээ гээд анх Агиймаа нэртэй дуулагдаж байсан. Хойно байхдаа Ленинградад "Хонгор нутгийн түмэндээ" дууг сурчихсан их дуулдаг байсан. Тэр дуугаа радиогоор бичүүлээд хүн болгоны аяладаг дуу болгосон. Харин тэр үед дуулж байсан дуу болгон маань хүнд хүрч байсан. Радиогийн найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Хаянхярваа 28 бадаг "Сандуйтай мод", “Гандий мод", "Юндэн Гөөгөөгийн сийрэг"-т зориулсан үгээр нь дуулуулдаг байв. Нэг дууг нь дуулахад 20-30 минут дуулдаг байлаа. Тэгэхэд одооных шиг компьютер гэж байхгүй зүгээр л микрофоноор дуулж, хөлс их гарна. Бас л шаггүй үе байсан шүү. Тэгж дуулах дуучин хэр олон болдоо гэж бодогддог юм. Тэр үед Улсын Ардын дуу бүжгийн чуулгын хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин Мэнд-Амар бид хоёр их найзууд болсон. Миний анхны зохиосон "Настан буурал эмээ" дууг Цэрэнчимэд дуулж олонд хүргэсэн. Одоо ч дуулагдсаар байна.
6
-Та бол цэргийн хүн. Уран бүтээлээ орхимоор санагдаж байсан үе бий юу?
-Үгүй шүү. Тэгж санагдаж байгаагүй. 29 настайдаа хошууч цол авч байсан. Гэхдээ би уран бүтээлээ хаяхгүй өдийг хүрлээ. Над шиг өөрийнхөө зохиосон дуунуудаар төрөлжүүлээд CD гаргачихсан хөгжмийн зохиолч, дуучин тэр болгон байхгүй л болов уу даа гэж дотроо боддог юм. Үүнд хөдөлмөр их шаардагдана.
6
-Монголын ард түмэн М.Бямбажавыг таны шавь гэдгээр нь сайн мэднэ. Хэрхэн танилцаж, шавиа болгон авсан бэ?
-Би 013-р ангид аж ахуй сангийн орлогч даргаар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан ангид хамгийн багадаа 300-400 хүнтэй, ихдээ 1000 гаруй цэрэг байдаг байв. Тэгэхэд уурын зуух хийхэд яаж зовдог, ямар ажил байдаг вэ гэдгийг биеэрээ амталсан хүн. Одоо бол цэрэг цөөхөн болсон ажил нь багадчихсан амар болсон байна. 06.00 цагаас шөнө болтол цэрэгтэйгээ хамт байна. Тэр хооронд уран бүтээлээ хаяхгүй байна гэдэг үнэхээр уран бүтээлд дуртайгийнх биз дээ. 013 дугаар ангид армийн олон анги дотроос авьяаслаг хүүхдийг шалгаруулж байх үед сүрхий дуулж бүжиглэдэг залуутай танилцсан нь М.Бямбажав байсан. Миний хамгийн анхны "Хүмүүс минь амьдрах сайхан" дууг дуулж Монголын ард түмэнд танигдсан хүн. Одоо 20-иод жил дуулчихлаа. Ер нь сайхан эвлэг гоё дуулна. Ой тогтоолт сайтай, урлагийн дуучин хүнд байх ёстой зан чанар Бямбажавд байдаг.
7
-Та хоёрыг дахин хамтарч хэзээ шинэ уран бүтээл гаргах бол гэсэн хүлээлт ард түмэнд байдаг?
-М.Бямбажав бид хоёр “Эр хоёр загал”, “Соёолон хөлгийн тоос”, “Хүлэг минь”, “Сэтэртэй хатиртай морь мину” зэрэг олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Одоогоос 15 жилийн өмнө анх бид хоёр Р.Чойномын шүлэг “Хүлээгээрэй намайг” гээд дууг хамт дуулж байсан. Харин удахгүй “Дулаахандаа” гээд миний дууг хамтарч дуулахаар төлөвлөөд байна.
7
-Таны “Ээжийн бор аяга” гэдэг дуу ард түмний дунд бараг “ардын дуу” мэт хоногшсон байдаг. Энэ дуу яаж бүтсэн бэ?
-Яруу найрагч Ц.Сайнням гуай надад энэ дууны шүлгийг авчирч өгч байсан. Тэрээр “Ээжийнхээ энэ бор аягыг харахаар л дотор нь ааруул ээзгий нь харагдаад сайхан байх юм. Үргэлж ээж минь бодогдох юм даа” гээд уйлж байсан нэг залуугын үгнээс санаа авч шүлгийг нь бичсэн гэсэн.
Анх надад авчирч өгөхөд нь би хүлээж аваад дуулсан. Удалгүй С. Цэрэнчимэг “Би наад дууг чинь дуулая” гээд надаас авч дуулж байсан юм. Дараа нь н. Мөнхбат гээд залуу дуучин дуулсан. Харин сүүлийн хоёр, гурван жил огт дуулагдаагүй. Би ер нь дуугаа дуулахгүй байж байгаад аяыг бага зэрэг өөрчлөөд дуулдаг. Тухайлбал, миний анхны уран бүтээлүүдийн нэг “Настан буурал эмээ минь” гэдэг дууг эмэгтэй хүнээр дуулуулая гэж бодоод байгаа.
7
-“Настан буурал эмээ минь” дууг эмэгтэй хүнээр дуулуулна гэхээр сонирхолтой санагдаж байна?
-Энэ дуу дуулагдсан цагаасаа л хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Хөгжмийн зохиолч С.Мөрдорж багш маань анх энэ дууг сонсчихоод “наад дуу чинь үнэхээр урт настай дуу болно доо” гэж хэлж байсан удаатай шүү.
7
-Настан буурал эмээ гэснээс таны ээжийг энх саруул, буянтай буурал байдаг гэж сонссон. Ижийдээ сар шинээр хамгийн түрүүнд очиж золгоно биз?
-Би чинь ээжтэйгээ хамт өтөлж яваа хүн шүү дээ. Миний эжий 90 нэлээд гарчихсан буурал бий. Манайх сүүлийн 10 жил өөрсдийнхөө ах дүү нарыг нэг өдөр нэг газар цуглуулж золгодог уламжлалтай болсон. Ойролцоогоор 120 орчим хүн байдаг. Энэ өдөр хоорондоо ах дүү хамаатан садан маань хоорондоо танилцаж, мэдэлцдэг. Ингэхдээ хоёр ижийгээ хоймортоо зэрэгцүүлж суулгаад золгоно доо. Мөн хүүхэд багачуудынхаа дунд дууны наадгай зохиож, авьяастайг нь шалгаж, шагнадаг.
7
-Хоёр ижий гэхээр нэг нь таны гэргийн ээж үү?
-Тиймээ. Миний гэргийн ижий өдгөө 80 гарч яваа сайхан буурал бий. Та бүхэн миний хоёр буурлыг “100 наслаарай ээжээ” гэдэг дууны клипнээс харж болно /инээв/.
7
-Баярлалаа. Танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсье.
7
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ