Аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлжээ

img

Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байгаа билээ. Энэхүү барилдааны нэг болох  Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр боллоо.

Барилдаанд аймгийн хүчит 256 бөх зодоглож, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Акс херо” компанийн бөх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун найм даван түрүүллээ.  Түүнчлэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Суманчулуун үзүүрлэж,  их шөвгийн дөрөвт аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шалгаран үлдсэн.

Харин бямба гарагт болсон сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 017-р анги, “Идэр андууд” ХХК-ийн бөх, сумын заан Б.Чимэдвандан түрүүлж, тус аймгийн Ургамал сумын харьяат, Хилийн цэргийн 0277-р ангийн бөх, сумын заан П.Өсөхбаатар үзүүрлэсэн юм.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okok:
ongotei bna shuu. uraghaa
2014-01-27