Д.Цэцэрлэг “Морин хуур” хүртлээ

img

“Морин хуур” наадам 27 дахь жилдээ болж, шилгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадмын тэргүүн байрын шагналыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртлээ. Уг бүтээлийн шүлгийг Л.Гаваасүрэн бичсэн бол МУГЖ Ц.Түвшинтөгс дуулж, амьдруулжээ. Харин дэд байрт МУСТА Б.Алтанхуяг нэрт  яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, “Увюртура” хамтлагийн дуулж олон нийтэд хүргэсэн “Амьддаа бие биенээ хайрла” бүтээлээрээ шалгарсан байна.

“Морин хуур” наадамд нийт 104 бүтээл ирснээс сүүлийн шатанд тунан үлдсэн 26 бүтээл СТӨ-ний тайзнаа эгшиглэж, үзэгч, сонсогчид болон шүүгчдийн хүртээл болгож тэднээс шилдгийг нь тодруулжээ.

    5       

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ