С.Одонтуяа: Д.Батболд хариуцлага хүлээх ёстой
Татварын байцаагч эмэгтэй хардалтын улмаас нэг найзаа хөнөөн, улмаар шүүхээс 22 жилийн ял авсан хэрэг өнгөрсөн жил гарсан. Хоёр бүсгүйг дайсагнуулж, аймшигт хэрэг гаргах суурийг тавьсан "хэргийн эзэн" Д.Батболд гэгч харин өнөөдөр ажлаа хийгээд явж байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс Д.Батболд гэгчийг ажлаас нь яаралтай чөлөөлөх саналыг Уул, уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидэд хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулахад:
-Гэр бүлийн хардалтын улмаас татварын байцаагч бүсгүй нэг эмэгтэйн аминд хүрсэн. Аймшигт хэргийг үйлдсэн эмэгтэй шүүхээс ял сонслоо. Харин хоёр эмэгтэйг хооронд нь муудалцуулж, амь амьдралаас нь тоглосон Д.Батболд гэгч Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлаа хийгээд явж байна. Хэрэг үйлдэгч Т нь Д.Батболдтой хамтран амьдарч байхдаа энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Д.Батболд энэ хэрэгт биечлэн оролцоогүй ч түүний хувийн харилцааны улмаас энэ хэрэг үйлдэгдсэн. Тиймээс тэрбээр өнөөдөр төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг дээдлээгүй учир хариуцлага хүлээх ёстой. Тиймээс төрийн албан хаагч хүний ёс зүйг зөрчиж, нэр хүндэд халдсан С.Батболдыг ажлаас нь нэн яаралтай чөлөөлөх албан бичиг бид Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидэд хүргүүлсэн.
5
-Хариуг ирүүлсэн болов уу?
-Хоёр өдрийн өмнө энэ албан бичгийг хүргүүлсэн. Одоогоор хариу ирүүлээгүй байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ