“Цагаан уул” наадмын шилдгүүд тодорсоор байна
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа аж. Энэ жилээс аймаг бүрт эхлээд зохион байгуулж шилдгээр тодорсон гурван найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан уул” наадамд оролцох юм байна.
бёйч
Өнгөрсөн 23-ны өдөр гэхэд Орхон аймаг “Цагаан уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг яруу найрагчдаа тодруулсан байна. Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцсон бөгөөд 50 гаруй бүтээл ирснээс I шатанд 25 бүтээлийг шалгаруулж, II шатанд есөн бүтээл, III шатанд гурван бүтээл шалгарсан аж. Орхон аймгийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмын тэргүүн байрыг Д.Сосорбарам /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ II байрт И.Хишигсүрэн /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ III байрт Н.Пагамдулам /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ нар шилдгээр тодорсон байна.
\
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ