Гангийн үйлдвэр эдийн засгийг 2,5 дахин өсгөнө

img

“Төмрийн хүдрээ боловсруулж, ган үйлдвэрлэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй” хэмээн ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Хэрэв Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт баригдах гангийн үйлдвэрийн гэрээ хэлцлийг энэ онд дуусгаж, 2016, 2017 онуудад үйлдвэрээ барьчихвал 2018 оны сүүлээр бүтээгдэхүүнээ гаргаад эхлэх боломжтой аж. Энэ бүхэн саадгүй бүтвэл хамгийн багаар бодоход ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бололцоо байгааг салбар яамныхан хэллээ. Энэ нь ДНБ өнөөгийн түвшингээс 2,5 дахин өснө гэсэн үг юм.

7

Өнөөдрийн байдлаар дэлхий нийт гангаар цангаж эхэлж байгаа гэж хэлэхэд болох аж. Тодруулбал, дэлхийд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ган хайлуулж байгаа бөгөөд үүний тал нь Хятадын зах зээлд ноогдож буй юм. Ойрын 30 жилийн  дотор гангийн хэрэглээ 50 хувиар өсөх тооцоо байгаа аж. Үүн дотор Хятадын хэрэглээ 30 орчим хувиар өсөх гэнэ. Дэлхийн гангийн зах зээлийн 50 хувийг дангаар бүрдүүлдэг Хятад улс дөрвөн том эх үүсвэрээс түүхий эдээ татаж байна. Тодруулбал, Энэтхэгээс 80, Бразилаас 100, Австралиас 180 сая орчим тонн хүдрийн импорт хийдэг аж. Үлдсэн хэрэглээг мэдээж дотоодын нөөц боломжоо ашиглан бүрдүүлж байгаа юм. Тэгвэл Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэл жилээс жилд буурч, дээрээс нь энэ жилээс Энэтхэг улс тус улс руу төмрийн хүдэр экспортлохоо зогсоосон байна. Шууд хориогүй ч экспортын татварын хэмжээг 30 хувь хүртэл өсгөснөөр Энэтхэгийн компаниуд дотоодын зах зээлдээ нийлүүлэхийг илүүд үзэх болжээ. Мөн Хятадад төмрийн хүдэр нийлүүлэх зах зээлээс Бразил ойрын хугацаанд гарна гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид хийж байгаа аж. Эндээс үзвэл Хятад улс ойрын жилүүдэд төмрийн хүдрийн хомсдолд орох эрсдэлтэй нүүр тулжээ.

7

Энэ цаг үед Монгол Улс дэлхийн гангийн хэрэглээг мэдэрч, дотооддоо гангийн үйлдвэр байгуулах ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай болжээ. Сайшандын аж үйлдвэрийн ТЭЗҮ-ээр Дархан, Сэлэнгийн бүсийг төмрийн хүдрийн ордыг түшиглэн жилд 15 сая тонн төмрийн хүдэр олборлож, үүнийгээ Дарханд авчnран нойтон аргаар баяжуулах аж. Улмаар нойтон аргаар баяжуулсан 8 сая тонн баяжмалыг Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор руу төмөр замаар тээвэрлэн боловсруулж жилд 5 сая тонн ган үйлдвэрлэх бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Үүнийг дагалдаад хоёр сая тонн кокс, 1 сая тонн цемент боловсруулах үйлдвэр байгуулагдахаас гадна 450 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц босох аж. Гангийн үйлдвэр байгуулахад нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 3.5 нь үндсэн хөрөнгө оруулалт 2 тэрбум нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт аж. Хөрөнгө оруулалтыг ерөнхийдөө хувийн хэвшил хийнэ. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дор хаяж 15 хувийг төр хийж байж, гадны хөрөнгө оруулалтыг энэ салбар руу татах нөхцөл бүрдэнэ гэж байна. Учир нь шууд өгөөжөө өгөхгүй дэд бүтэц рүү хөрөнгө оруулах сонирхол хөрөнгө оруулагчдад байхгүй байгаа юм. Иймээс төр дэд бүтэц рүү хөрөнгө оруулахаас өөр аргагүй аж.

7

Гангийн үйлдвэрийн ажлыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Хөгжлийн банкнаас дор хаяж 500 сая доллар авах шаардлагатай хэмээж байна. Үүний 300 сая нь үйлдвэрийн эхний бүтээн байгуулалт, 100 сая нь Дархан Сэлэнгийн бүсийн дэд бүтцэд, 100 сая нь төмрийн хүдрийг Дарханд нойтон аргаар баяжуулах Нано метал компанийн үйлдвэрлэлд зориулагдах аж.

7

Гангийн үйлдвэртэй холбоотойгоор усны асуудал хөндөгдөж байна. Усны хувьд хоёр ч удаагийн хайгуулын дүнд жилд 15 сая шоо метр усыг ашиглах боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Харин гангийн үйлдвэр жилд 10 орчим сая шоо метр ус ашиглах тул усны асуудлыг шийдэх бололцоотой, усны нөөц хүрэлцээтэй гэсэн тайлбар хийж байна.

7

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsomko:
battulgiig eronxii said bolgox xeregtei
2014-01-29
economist:
mongol gan yamar ortogtei baihaa tootsoogui baij uildver barina, ashigtai baina g. m. ard tumniig chuluu hoolgoj ulsyn mongoor toglohoo bolio
2014-01-29
баагий:
хөгжих гарц метал боловсруулах, гангийн үйлдвэр хөгжүүлэх шүүдээ. үүнийг мэдсээр байж хөгжүүлэхийг саад хийдэг зарим дарга нар болон улс төрчид байна. тэд нарийг зайлуулах ба мэргэжилийн инженерүүдийг ажилуулах хэрэгтэй байна...
2014-01-29
zochin:
tegeed hiisen, esvel hiilgesen tezy-gee uzuulj batluulj ebmz-r batlluulaachee, tseejnii pangaar yari tur tumnii mungu luivardhaa bolison deer baihaa
2014-01-29
zochin :
uned hurehgui nuurs uhaj b.haar eniigee hootsoldvol deer yum bish uu darga naraa
2014-01-28
aalz:
tegeed hiigeech heden jil hydalaa shoydah uym be mungu b,na erh medel b.na altanhyagaa demii ih mungu zarhaa bolio
2014-01-28
irgen:
mongol uls gangiin uildvertei bolj l baival haan ch baina yadag yom be? avligachid bitgii uls torchood bail daa?
2014-01-28
zochin :
ediin zasgiin sain tsootoi sudalgaatai xiixgui bol jijig oron mongol bur balarna shuu.sanuullaa.
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
out97tc:
zaabal yagaad sainshand gej darhan naadhiig chjin hiij chadna bvv loobii hii
2014-01-28
зочин:
усны асуудал маш чухал даа. гангаас үнэтэй болох цаг хаяанд ирлээ. ялангуяа говьд. одоо хямд ус ууж байгаа болохоор ойлгохгүй байна.
2014-01-28
гансэрээтэр батсүрэн:
tanai site comment deerh text-niihee oguulberuudiin ehnii usgiig tomoor bailgaj bolohgui yu. hunii ner, oguulber jijig usgeer ehleheer jaahan tiim bn da. tomoor shiveed bhad jijig garaad bh yum. zasna gej naidaj bn. amjilt husie !!!
2014-01-28
sanal:
76 mal yarisaar margasaar baigaad 10 jil bolno, tegeed arai ch neg yum hiitel tumriin une unadag ch yumuu, esvel tumur orloh material neg erdemten ni zohiono, tegeed bid bahi baidgaaraa l uldene
2014-01-28
гансэрээтэр батсүрэн:
сайхан мэдээ байна. заавал хятадуудын муу муухайг нь дуудалгүй харин ч эсрэгээр амаа ангайсан асар том луугийн амыг нь хэрэгтэй юмаар нь таглаад, оронд нь өөрсдөө хэрэгтэй зүйлээ аваад байвал цаашдаа монгол улсын маань эз-т л хэрэгтэй шүү дээ. дээрх сэтгүүлчийн бичсэнээс харахад бнхау-д гангийн хэрэглээ тийм ихээр нэмэгдэж, импорт нь дээр хэлсэн шиг буурах юм бол манай талд асар их давуу тал үүснэ. харин энэ хөрөнгө оруулалтыг нь ямар ч хятад талын оролцоогүйгээр л босгох нь чухал юм. хэрвээ тэгж чадвал 1 хүнд оногдох днб 10к хүрэхгүй ч гэсэн биднийг удирдан чиглүүлж байгаа шударга дарга нарын мэдэлд хэдэн бор юм орж ирвэл хэрэгтэй л юм. харин ашиг сонирхол нь л бага байгаасай ...
2014-01-28