Алтан цом хүртсэн нугараачдад баяр хүргэлээ

img

 

Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл дэлхийн циркийн урлагт чансаагаараа эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадмаас Гран-при хүртээд ирсэн Т.Буд багштай  “Bud X Roses” студийн жүжигчид болох  СТА, Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Б.Алтжин, Б.Уянга, жүжигёин  Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарыг хүлээн авч, баяр хүргэлээ. Эдгээр нугараач охид нь насны хувьд 14-20 настай 7-13 жил уран нугаралтаар хичээллэж байгаа юм.

“Алтан цирк” наадам энэ жил Италийн Ром хотноо болж, Монголын циркчдийг төлөөлөн оролцсон Т.Буд багштай  “Bud X Roses” студийн жүжигчид “Алтан цом”, “Шилдэг номерын цом”, “Итали улсын засгийн газрын нэрэмжит шагнал”-ыг хүртээд ирсэн юм.

30 жилийн ойн хүрээндээ "Алтан цирк” наадмыг зохион байгуулагчид  дэлхийн шилдэг циркчдийг хамруулсан хүндэтгэлийн тоглолтыг дөрвөн өдрийн турш зохион байгуулсан байна. Энэхүү хүндэтгэлийн парадын эхний эгнээг Монголын нугараачид тэргүүлэн явжээ.

Дашрамд дуурдахад  “Bud X Roses” студийн жүжигчид өнгөрсөн 6 дугаар сард Б.Норовсамбуу гуайн нэрэмжит уран нугаралтын тэмцээнээс 2 алт, 10 дугаар сард болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс “Хүрэл арслан”, шилдэг номерийн “Алтан арслан” шагнал хүртээд байсан бөгөөд дараагийн томоохон шагнал нь энэ юм.

Энэхүү уулзалтын үеэр Ц.Оюунгэрэл сайд нийт циркийн уран бүтээлчидтэй хамтарсан уулзалт хийхээр төлөвлөж байгаа хэлж, Монголын Үндэсний хамтлагууд хамтраад нэгдсэн тоглолт зохион байгуулвал дэмжинэ гэдгээ мэдэгджээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ