Хурдан морьдын уралдааныг зохион байгуулалт сайтай явуулахыг үүрэг болголоо
Хурдан морины “Дүнжингарав -2010” хаврын бүсийн уралдааныг 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хаврын бүсийн уралдааныг 2011 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Булган аймаг, Багануур дүүрэгт, 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт зохион байгуулах боллоо.
Хурдан морьдын уралдааныг дүрмийн дагуу, заагдсан хугацаанд нь зохион байгуулалт сайтай явуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнө Засгийн газрын тогтоолгүй 1995-2005 оны хооронд Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Их хурд” болон бүсийн уралдааныг одоогийн бүсийн уралдааны зэрэглэлд оруулан тооцож байхаар тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ