Засгийн газар нууц асуудал хэлэлцэнэ

img

Өнөөдөр хуралдах Засгийн газрын хуралдаанаар  Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэнэ. Мөн Хөрөнгө гаргах тухай, ”Эрдэнэс-Оюутолгой” ХХК байгуулах тухай,  Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай, Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай, Зарим байгууллагын байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ. Эдгээр асуудаас гадна Нууц асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин танилцуулахаа ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн тухай, Олимпын наадмын бэлтгэл ажлын явцын талаар,  Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөлгөөний дүнгийн тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын тухай, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын тухай зэрэг асуудал орж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ