
Хуваарь ёсоор өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдахаар болжээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд хуралдаж байгаа бол, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд мөн хуралдаж байна.
Эдийн засгийн байнгын хороогоор Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
"Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
“Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 20 сая ам. долларын зээлийн санхүүжилтээр Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсонгийн төв байгуулах Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/ болон бусад асуудлуудыг хэлэлцэж байна. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
-Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Төсвийн байнгын хороо үдээс хойш хуралдахаар тов гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ