Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Монголын волейболын холбооноос 16 дахь жилдээ зохион явуулж байгаа үндэсний лигийн АШТ-д эрэгтэй 5, эмэгтэй 4 баг өрсөлдсөн. Эрэгтэйчүүдээс аваргын төлөө Эрчим, Буянт-Ухаа баг, хүрэл медалийн төлөө Монголросцветмет нэгдлийн Уурхайчин клуб, Ноён багтай таарсан юм. Харин эмэгтэй багуудаас аваргын төлөө өмнөх жилийн лигийн аварга Энагура баг Эрчим клубтэй, хүрэл медалийн төлөө Уурхайчин, Тэнүүн Огоо багууд өрсөлдөж байна. Тэдний аль түрүүлж 3 хожсон нь лигийн тэмцээний ялагч болох юм. Өчигдөр лигийн дөрвөн тоглолт явагдсан. Эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа Уурхайчин, Тэнүүн-Огоо багуудын тоглолтод Уурхайчин 25-12, 25-21, 25-23-ын харьцаатайгаар гурван үеийн турш өрсөлдөгчөө илүүрхсэнээр эхний хожлоо авчээ. Харин эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө Уурхайчин баг эхний үед Ноён багийг 25-19-ийн харьцаатайгаар буулгаж авсан ч сүүлийн гурван үед тэд өрсөлдөгч Ноён багийн залууст 23-25, 17-25, 21-25-ын харьцаагаар хожигджээ. Эмэгтэйчүүдийн аваргын төлөө Энагура, Эрчим багууд өрсөлдөхөд эхний үед Эрчмийнхэн 25:15-аар давамгайлсан юм. Тэгвэл дараагийн гурван үед Энагура 25:21, 27:25-аар 25-15-аар илүүрхжээ. Харин эрэгтэй аваргын төлөөх тоглолтод ИНЕГ-ын Буянт ухаа баг, Эрчим клубтэй тоглосноос эхний үед Буянт Ухаа өрсөлдөгчөө 25:20-оор буулган авсан ч сүүлийн гурван үед Эрчим Буян-Ухааг 27:25-аар, 15:10-аар хожиж гурав дахь тоглолтод Эрчмийг өрсөлдөгч нь 25:23-аар буулган авснаар Буянт-Ухаа баг нэг хожилтой боллоо. Өнөөдөр эхний тоглолт эмэгтэйчүүдийн Энагура, Эрчим клубтэй аваргын төлөөх тоглолтоор эхэлж дараа нь аваргын төлөө эрэгтэй тоглолтоор үргэлжлэн явагдана. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ