Байнгын хорооны санал, дүгнэлтийг З.Энхболд танилцуулна
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг З.Энхболд гишүүн танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ