Эрүүл мэндийн салбарынхан төрийн одон, медалиар шагнагдлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төрийн одон, медалиар шагнагдсан зарим хүмүүст шагналыг гардуулж, баяр хүргэх үйл ажиллагаа өнөөдөр ЭМЯ-наа зохион байгуулагдлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар зарлигаар шагнагдсан, салбартаа амжилт, бүтээлтэй ажиллаж буй гурван хүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, есөн хүнд “Алтан гадас”, мөн зургаан хүнд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг тус тус гардуулан өгөв.
бйы
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:
ый
1. Лувсанцэрэнгийн Батхүү–Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн корпорацийн эмч
2. Лхамсүрэнгийн Галсумъяа–АУХүрээлэнгийн ЭША
3. Цагааны Чулуунцэцэг–Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бага эмч нарыг тус тус шагналаа. hj
“Алтангадас одон”-гоор:
1. Содномын Бямбажав – ЭХЭМҮТ-ийн эмч
2. Ломбын Баярсайхан – ЭХЭМҮТ-ийн ахлах сувилагч
3. Намдагийн Энхжаргал – СЭМҮТ-ийн нягтлан бодогч
4. Өөдөсийн Бямбаренчин – ГССҮТ-ийн эмч
5. Маналжавын Цэрэнпүрэв – ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч
6. Дугарсүрэнгийн Энхтэгш –ХСҮТ-ийн сувилагч
7. Самдангийн Намсрайжав – ЦССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч
8. Цэвээнжавын Өнөр – Клиникийн III амаржих газрын эх баригч
9. Бадамдоржийн Мажигсүрэн – “ЭМЖЖ” эмнэлгийн менежер
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:
1. Готовдоржийн Алтаншагай – Эмгэг судлалын үндэсний төвийн Лаброрант
2. Лхасүрэндоржийн Энхцэцэг – “Оргил” рашаан сувиллын ажилтан
3. Цэрэндоржийн Уранчимэг – Клиникийн I амаржих газрын эх баригч
4. Хэнзийн Болормаа - Клиникийн I амаржих газрын эх баригч
5. Рагчаагийн Майсүрэн – “Гарьдманлай” эмнэлгийн эмч
6. Шагдарсүрэнгийн Болортуяа - “Гарьдманлай” эмнэлгийн эмч
ыө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ