Манай улсын19 иргэн гэмт хэрэгт холбогджээ
Энэ он гарсаар 1 дүгээр сарын 30-ны байдлаар хилийн чанадад манай улсын нийт 19 иргэн гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Тэдний 9 нь БНХАУ-д, 6 нь БНТУ-д, БНСУ, БНУУ, АНУ, Хонгконгт тус бүр 1 иргэн саатуулагдсан байна. Дээрх иргэдээс 8 хүн хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 7 нь БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотод хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгуулж байгаа тухай Консулын газраас мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ