Хурдынхан Солонгос дахь монголчуудтай сар шинээ угтжээ
Эх орон, элгэн саднаасаа хол хүний нутагт ажиллаж, амьдарч, сурч буй Монголчууддаа зориулан "Монгол хүн-Монголын эрдэнэ" өдөрлөгийг сар шинийн баярыг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан аж.
s
Өдөрлөгийг нэгдүгээр сарын 30-нд буюу Битүүний өдөр БНСУ-ын урлагын оддын тоглолт болдог “Дом Арт Холл” төвд зохион байгуулж, "Хурд 20 жил" тоглолтоор бэлэг барьсан аж. Энэ үеэр тус улсад ажиллаж, амьдарч буй 30 орчим мянган Монголчуудын төлөөлөл цуглаж, "Миний монгол", "Чамайг зорино", "Чимээгүй ирэх дурлал", "Цэргийн бодол", "Ээждээ", "Би аавтай хүн" зэрэг сэтгэлд хоногшсон хит дуунууд эгшиглэж олон хүний сэтгэлийг догдлуулсан байна.
xd
Тоглолтын оргил хэсэг нь "Ээждээ" дуу байж эх орон, ээжээсээ хол суугаа олон иргэдийн сэтгэлийг догдлуулж, Хурд хамтлагтай 20 жилийн турш хамт байж, үнэнч сонсогч, уран бүтээлийн дэмжигч байсан фенүүддээ зориулж, "Алтан пянз" хожих азтай үзэгчийг тодруулан шагналыг өгсөн аж. Мөн энэхүү тоглолтын супер азтаныг шалгаруулан суудлын Автомашин бэлэглэж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.
6 П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ