Манай тамирчдын Сочид өмсөх хувцас өөрчлөгджээ
“Сочи-2014” олимпод оролцох манай тамирчдын хувцас загвар, үзэмж муутай хэмээн шүүмжлэл дагуулсан. Уг нь ёслолын хувцсыг нь Италийн дизайнераар урлуулсан гэсэн. Харин бэлтгэл болон гадуур хувцасных нь загварыг тусгайлан хийлгэлгүй, Японы “Мизүно” компанийн албан ёсны борлуулагчаас авсан юм аж.
Харин шүүмжлэл дагуулаад байсан хувцсыг өөрчилжээ. Мөн ёслолын хувцсыг “чимэглэх”“ажлыг дизайнер Ариунаа Сүрид даалгажээ.Манай тамирчид уг наадамд гурван янзын хувцас өмсөх аж.
Дашрамд дурдахад, Олон улсын цанын холбоо (FIS)-ноос манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг цаначин олимпод оролцуулах квот олгосон. Үүний дагуу Манай улсын цанын холбоо сонголтоо хийж Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нарыг “Сочи 2014”-д оролцуулах болсон билээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ