Засгийн газрын хуралдаан дууслаа

img

Засгийн газрын  ээлжит бус хуралдаанаар дөнгөж сая дуулаа.  Хуралдаанаар  Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг хэлэлцсэн байна. Мөн  цаг үеийн асуудал болох ”Эрдэнэс-Оюутолгой” ХХК байгуулах тухай,  Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай, Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай, Зарим байгууллагын байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ