Үндэсний бөхийн холбоо Ц.Содномдоржийн асуудлыг хэлэлцэнэ
Удахгүй Монголын бөхийн холбооны Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал болно. Энэ хурлаар улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн улсын харцага Ц.Содномдоржийн асуудлыг хэлэлцэхээр болжээ. Энэ жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамба, харцага Ц.Содномдоржийг амлан барилдсан. Энэхүү барилдааны үеэр Ц.Содномдорж унахдаа Б.Гончигдамбын зүүн гарыг мөр, тохойны үеэр нь дотуур нь давхар хөшсөн юм. Тиймээс үндэсний бөхийн барилдааны дүрэм зөрчсөн түүнийг асуудлыг ийнхүү хэлэлцэхээр болсон байна.
Харин харцага Ц.Содномдорж фейсбүүк хуудсаар дамжуулан уучлалт гуйж, санаатайгаар Б.Гончигдамба гарьдын гарыг дараагүй гэсэн тайлбар хийсэн. Уг хуудсанд тэрээр “Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлалт гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй, унаснаа мэдрээгүй цуг уначих шиг санагдаад, гарнаас нь татаж унасан. Та бүхэн намайг уучлаарай” хэмээн бичсэн билээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ