Тангараг өргөх ёслолд 4500 орчим хуульч оролцоно

img

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар тоот тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар дагаж мөрдсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү ёслолд 4500 орчим хуульч оролцож тангараг өргөх юм.

ёя

Тангараг өргөх ёслолыг 11.40 цагт орон даяар нэгэн зэрэг эхлүүлэх бөгөөд нийслэл  хотын 2000 орчим хуульч Төрийн ордны Их танхимд болон Соёлын төв өргөөнд тангараг өргөх гэнэ. Харин орон нутгийн хуульчдын хувьд тухайн аймаг сумдын шүүхийн байранд зохион байгуулах юм байна.

 fsda

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэмүүжин-үгэ:
хэн гэдэн хүн юм болдоо
2014-02-04