Чөлөөтийнхөн цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо
Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Ираны нийслэл Тегеран хотод болох олимп, дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Францын Парис хотноо зохион байгуулагдах Гран При тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах олимп, дэлхийн аварга Яшар Догугийн нэрэмжит тэмцээнүүдэд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.
Монголын баг, тамирчид
57 кг - Э. Бэхбаяр, Б.Номин 61 кг – Н.Лхамгармаа, Т.Түвшинтулга65 кг – Б.Батмагнай, Б.Санчир
74 кг – Б.Анхбаяр, Гомбодорж
Дасгалжуулагчид – Б.Баяраа, О.Пүрэвбаатар
Шүүгч – Цэрэнхүү
Гран При тэмцээн /2-р сарын 8-9/
61 кг – Э.Ням-Очир, Д.Цогтбаатар, Б.Нэмэхбаяр
65 кг – Г.Мандахнаран
70 кг – Б.Батзориг
74 кг – П.Өнөрбат
84 кг – О.Үйтүмэн
97 кг – Д.Хүдэрбулга
125 кг – Ж.Чулуунбат
Дасгалжуулагч – Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр
Шүүгч – Чойжилжав
Дээрх 2 тэмцээнд оролцсон тамирчид үргэлжлүүлэн 2-р сарын 15-16-ны хооронд Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ