“ХБНГУ-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэнгийн нээлт болно

img

Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ оны 02, 03 дугаар сард зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12:00 цагт Гадаад Харилцааны Яаманд болно. 2013 оны 6 дугаар сарын байдлаар тус Конвенцид 190 улс нэгдэн орсон байсан төдийгүй Дэлхийн өвийн Жагсаалтад 160 орны 981 газар бүртгэгдсэн байсан аж. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 хосолмол өв юм. Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгэгджээ

Харин манай улсаас Дэлхийн өвд “Увс нуурын ая сав газар”-ыг 2003 онд, “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг 2004 онд, “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд тус тус бүртгэгдсэн байдаг юм. 5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ