“Анирлагч” нээлтээ хийнэ

img

Болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн “Анирлагч” киноны нээлт өнөөдөр 16:00 цагт Тэнгис кино театрт болно. Уг киноны найруулагчаар Д.Сангибат ажилласан бол кино зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн байна.

Түүнчлэн киноны продюссерээр “Амар Медиа” продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа ажиллажээ. “Анирлагч” киноны гол болон туслах дүрд МУГЖ Д.Гүрсэд, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан, жүжигчин Р.Адъяа, Б.Баярсанаа, Э.Ууганбаяр,   загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нарын уран бүтээлчид тоглосон байна.

Энэхүү кино нь жинхэнэ монгол киноны хийц, ур чадварыг харуулж чадсан бүтээл болсон гэдгийг уран бүтээлчид нь онцлон хэлж байгаа юм. Дашрамд дуулгахад уг киноны найруулагч Д.Сангибат нь МҮОНРТ-ийн “Үдшийн хэмнэл” хөтөлбөрийн найруулагчаар ажилладаг байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tdsp:
badamgerelee chamd amjilt husie
2014-02-09
odonchimeg :
saihan kino bolson bhaa amjilt husie zunduu saihan mongol kinonuud gargaarai
2014-02-07