Угаартаж нас баржээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн Б /эр, 45 настай/ нь энэ сарын 03-нд гэртээ угаартаж, нас барсан хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн тус дүүргийн 14-р хорооны иргэн Х/эр, 34 настай/ нь согтуурсан үедээ хальтарч унан ухаан алдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарчээ. Тиймээс иргэдийг гэр, барилга байгууламж, орон сууцны цахилгааны аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж, зориулалтын бус халаалтын хэрэгслийг ашиглахаас зайлсхийхийг Нийслэлийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ