“Хакухо цом”-д монгол хүүхдүүд амжилттай оролцжээ

img

Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Хакухо цом” өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотын Рёогокү дүүргийн сумогийн ордонд болж өндөрлөжээ.

Тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Хятад улсын 570 орчим хүүхэд оролцсон бол манай улсын багт 9-15 насны найман хүүхэд багтжээ. Оролцогч хүүхдүүд зургаан насны ангилалаар, нэг насанд 70-80 хүүхэд өрсөлдөж, багийн тэмцээнд таван гишүүнтэй 66 баг хүч үзсэн байна.

Багийн тэмцээнд манай сумочид хоёрдугаар байр эзэлсэн бол насны ангилалд нэг хүүхэд хүрэл медаль хүртэж, 2 тамирчин шигшээ наймд шалгарчээ. 15 насны ангилалд өрсөлдсөн  Д.Ариунбаатар Дайчин барилдааны шагнал хүртсэн байна. Харин бусад бүх шагнал, медалийг япон хүүхдүүд хүртжээ.

5 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
bayar hurgiye
2014-02-06