Хүмүүжигчийн бичсэн хүүхэлдэйн киноны зохиол шилдгээр шалгарчээ
ССАЖЯ-наас өнгөрөгч 2013 оны арваннэгдүгээр сард хүүхдийн хүүхэлдэйн кино зохиолын уралдаан зарласан билээ. Тус уралдааны олон ангит хүүхэлдэйн кино зохиолын төрөлд нийт 15 бүтээл ирсэн аж. Тэргүүн байрыг ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч Хө.Хүчитхарын “Бага хөлгөн туульс” бүтээл шалгарсан байна. Шагналыг түүний төрсөн ах төлөөлөн гардан авсан ажээ. Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээл туурвигчдыг дэмжих зорилготой уг уралдааны тэргүүн байрын шагналыг 5 сая төгрөг дагалдсан юм байна.
r
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ