С.Батсүх: Энэ жилд морь шиг л байя гэж бодож байгаа

img

Зохиолын дуучдын дунд өөрийн орон зайгаа дархалж  “Завханы” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхтэй холбогдож сүүлийн үеийн сонин сайхнаас нь хуваалцсанаа хүргэж байна.

 йы

-Сар шинэдээ сайхан шинэлэв үү?  Цагаан сараар эх орондоо байв уу?

-Сайхан шинэллээ. Ах нь ойрын хэдэн жил дандаа гадаадад сар шинийг өнгөрүүлсэн. Энэ жилийн хувьд эх орондоо Улаанбаатар хотдоо сар шинээ сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Шинийн 1-ний билэгт сайн өдөр 85 настай буянт буурлын найранд дуулсандаа их бэлгэшээж байгаа. Цагаан сар бол монгол түмний хамгийн хүндтэй баяр. Энгийнээр хэлэхэд хэдэн ах дүүтэйгээ мэдэрдэг ургийн баяр юм. Ах дүү, хамаатан садан дуучидтайгаа золголоо. Одоо ч золгуут дуусаагүй л байна.

 өйы

-Морь жилийг хэрхэн төсөөлж байна?

-Бүх зүйл гэгээн сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Монголчууд амны билгээс ашдын бэлэг гэдэг биз дээ. Энэ жилд морь шиг л байя гэж бодож байгаа.

 өйы

-Уран бүтээлч хүнээс уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийнхээ хүсэлтийн дагуу “Гишгэсэн мөр” видо концерт хийх  гэж байгаа. Мөн “Өөртэйгээ ярилцахуй” хэмээх анхны DVD-гээ гаргана.

 я

-Энэ жил ямар хөөргөөр гангарав?

-Шүрэн толгойтой далайн шүрэн хөөргөөр  гангарсан. 300 жилийн настай ховор чулуу.

 яы

-Их үнэтэй юу?

-Энэ хөөргөө өнгөрсөн жил 20 саяд авч байсан.

 ыйя

-Ингэхэд та хэдэн хөөрөгтэй вэ?

-Халтар мана,нил ягаан болор, орчин үеийн хаш гээд дөрвөн хөөрөгтэй. Эдгээрийн хамгийн үнэтэй нь шүрэн хөөрөг маань юм. Хамгийн хямд нь хаш хөөрөг маань юм даа.

 йб

-Энэ  жилийн цагаан сараар ямар дээлээр гоёв?

-Хар эмжээртэй саарал дээл, хурган дээлээрээ гоёлоо. Монголын маань оёдолчид их сайхан урлаж өгсөн дөө.

 ыӨ

-Та хэр шүтлэгтэй вэ. Шинийн 15-наас өмнө заслаа хийлгэх үү?

-Үгүй  ээ. Би нам ч шүтдэггүй, лам ч шүтдэггүй. Мэдээж хэрэг, өндөр настай лам нар ном хурж байхыг хараад сэтгэл ариусалгүй яахав.  Уул ус нарнаас элч гэрлээ авчихдаг. Сайхан нүдэнд дулаахан үнэн сэтгэлээсээ номоо уншдаг лам  хүнийг гэртээ урин залчихдаг. Түүнээс биш нэг их сүртэй шүтээд байдаггүй.

 й

-Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?

-Бие биеэ хайрлан хүндэлж яваарай. Энэ хорвоод хүнээс үнэтэй эрдэнэ гэж хаана ч байхгүй шүү. Нэгэн нарны дор сайхан амьдарцгаая гэж хэлье дээ.

 өый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zawxan aimag:
nytginxaa duuchind amjilt xvsie saixan dyyldag shvv cvvliin ved dyylaxgvi b.san gadaadad b.can yum u
2014-03-14
дэмжигч:
дуулсан дуунууд, өөрийнх нь өгсөн ярилцлага зэргээс нь овоо зөв хүн гэж боддог юм. хоолойны өнгө, сонгосон дуунууд нь чихэнд сонсголонтой дуучны нэг яах аргагүй мөн. энэ ярилцлагад ч гэсэн уншигч олондоо хандаж хэлсэн үг нь ч бас л сайхан ,ухаалаг үг байна.батсүх гавъяатд амжилт ,аз жаргал хүсэн ерөөе.
2014-02-27
zochin:
ner hundtei bolj 2 huugee hana i haysan er ger buliin huuliin coorhoig ashiglasan erchuudiin neg shuu mongol ulsiin gavyat coloo huraalgah heregtei zaluu uedee buh talaaraa ulger duurial bolj baigaa hund l baih yostoi col shuu
2014-02-10
mori uu:
hiimoritoi l bna
2014-02-06
zochin:
xun shig baigaach.
2014-02-06