Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудаар аялаарай

img

 

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлт болсон юм. Энэ үзэсгэлэнг ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс,  ЮНЕСКО-гийн Германы үндэсний комисс болон ХБНГУ-ын ЭСЯ хамтран зохион байгууллаа.  Уг үзэсгэлэн  хоёр сарын турш ГХЯ, ХБНГУ-ын ЭСЯ, МУИС, ШУТИС болон бусад холбогдох газраар аялах аж.

Дээрхи өвийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг 1972 онд баталж, Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар уг Конвенцид 190 улс нэгдэн оржээ. Дэлхийн өвийн жагсаалтад 160 орны 981 газар бүртгэгдсэнээс 759 нь соёлын, 193 нь байгалийн, 29 нь хосолмол өв юм.  Энэхүү түүхт тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Германы үндэсний комиссын хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу ХБНГУ-аас Дэлхийн өвд бүртгэгдсэн 38 газрын гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байгаа аж.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ