“Нэргүй од” дахин амилна
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хоёрдугаар сарын тоглолтуудаа толилуулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ сарын 7-нд М.Себастьяны зохиол, Н.Наранбаатарын найруулга “Нэргүй од” уянгын драмын жүжгээр хөшгөө нээх нь. Энэхүү жүжиг нь 8,9-ний өдрүүдэд тоглогдоно.
Мөн гэгээн Валентины өдөр гэгддэг хоёрдугаар сарын 14-нд Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ тоглоно. Харин 20-23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” жүжгийг тайзнаа амилуулж дэлхийн сор болсон бүтээлийн дээжсээр үзэгчдийнхээ оюуныг мялаах гэж байна.
Түүнчлэн энэ сард хүүхэд багачууддаа зориулан найруулагч Ч.Түвшингийн найруулга “Норовын намтар” хүүхдийн жүжгийг 16-ны ням гарагт 12.00, 14:00 цагаас тоглох аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ