Консулын газраас анхааруулж байна

img

Зүүн Азийн бүс нутгийн зарим орон, тухайлбал Малайз, Индонези, Филиппин Улсад  бага зардлаар буюу сардаа 200-300 орчим ам.доллараар сайхан нөхцөлтэй газар сурч, амьдрах боломжтой талаарх зар сурталчилгаанд хууртаж очоод таньж мэдэхгүй хүмүүст уруу татагдан, эцэст нь гэмт хэрэгт болон хүнд нөхцөл байдалд орох явдал цөөнгүй  гарах боллоо.

Оюутнуудыг тухайн улс оронд очиход сурталчлаад байсан тав тухтай дотуур байр нь байхгүй болохоор зочид буудалд түр байрлан мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэхэд хүрдэг байна. Хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх үүднээс дээр дурдсан бодит байдлыг олон нийтэд урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж  Консулын газраас үзэж байна.

Тухайлбал, 2011 оны 3 дугаар сард Малайз Улсад  хэлний курсэд  суралцахаар явж улмаар тус улсад хууль бусаар амьдарч байгаад цагаачлалын албанд саатуулагдсан иргэн Э-д  Малайз дахь монгол  оюутнууд  туслан онгоцны тийз авч өгснөөр тэрээр 1 дүгээр сарын 31-нд эх орондоо ирсэн бол Индонези, Филиппин Улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь  буцааж ирүүлэхээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ-дууд ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдэв.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorigtbaatar:
"open door" gej hulhi zuuchlagch baiguullagaas bolgoomjilooroi.mash olon huuhduudiig hohirooson gazar shuu....
2014-02-08
balbar:
gadaad yam muu ajillaj bna aa dandaa ongorson hoino ni sanuulna, ter gazar bgaa irgedtei haaya uulzaj baih yostoi heldeg baih yostoi
2014-02-07
bayrlalaa:
manai gadaad hariltsaanii yamnii konsuliin heltesiinhen sain ajillaj baina.ingej anhaaruulsaar baital seremjlyylegiig es toon oorsdoo yavj buruutaad irheeree esy yum hiisengyi hamgaalsangyi geed dairaad davshlaad baidag shyy ta nar.tuhain irgen biee zov avch yavbal hen hendee amar olziitei baihsan.ene konsuliin heltesiin neg onigor nuhor zuragtaar yariad tailbarlaad baisan neree ch tiim dee gemeer yum ih yarih yum bilee...orlogch darga gesen baih..hymyysee oorinn torson eh nutag unasan gazar ugaasan us shig saihan gazar haa bainaa? uhaantai baitsgaa hymyysee,yalanguya zaluuchuud ta nar !!!
2014-02-07
hgfdztgf:
sain anhaaruulah heregtei yer n shuud horigloh heregtei
2014-02-06