Боксын УАШТ үргэлжилж байна
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Одоогийн байдлаар МУГТ Н.Төгсцогт, ОУХМ Д.Отгондалай нар эхний тойрогтоо ялалт байгуулаад байна. Энэ удаагийн тэмцээн XX зууны манлай, Монгол улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит болж буй билээ. Энэхүү тэмцээнд нийт 24 байгууллагын 149 тамирчин оролцож, 19-40 насны тамирчид өрсөлдөж байгаа юм.
Тэмцээн толгойны хамгаалалтгүй явагдаж байгаагаараа ихээхэн онцлог ба хасагдах журмаар явагдаж байна. Ерөнхий шүүгчээр Монголын боксын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Н.Ганхуяг, н.Баасан, н.Батнасан нар ажиллаж байгаа аж. УАШТ энэ сарын 09-нд өндөрлөнө.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ