Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Энхбат гишүүн танилцуулах юм.
Мөн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэх аж. Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ танилцуулна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Сэдванчиг гишүүн танилцуулна.
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ