Манай тамирчид 13 дахь удаагаа “цагаан олимп”-д өрсөлдөнө

img

ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимпийн XXII их наадам өнөөдөр эхэлнэ.  Энэ удаагийн олимпд дэлхийн 150 гаруй орны 2500 орчим тамирчин  15 спортын төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Ийнхүү манай тамирчид 13 дахь олимпдоо оролцож, Монгол улсын төрийн далбаа Сочигийн тэнгэрт өнгөрөгч ням гарагт мандсан бол Монголын тамирчид цагаан олимпд оролцож эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байна.

5

Манай улсын тамирчид өвлийн олимпийн есдүгээр наадам буюу “Инсбрук-64” олимпод анх удаа өрсөлдөхдөө өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байв. Тодруулбал, тэшүүрийн төрөлд  дөрөв, цанаар есөн тамирчин өрсөлджээ. Манай тамирчдаас цаначин Б.Дамдинжав 1964 онд биатлоны төрөлд 38 дугаар байр эзэлсэн нь өвлийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн сайн амжилт байдаг аж.  “Сочи 2014”-т өрсөлдөх Монголын багийг Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ахалж байгаа. Энэ удаагийн олимпийн нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл нар оролцохоор ОХУ-ын Сочи хотыг зорьсон билээ.

5

Дашрамд сонирхуулахад 14 хоног үргэлжлэх өвлийн олимп, паралимпийн бүтээн байгуулалтад 51 тэрбум ам.долларыг зарцуулсан аж. Ингэснээр ОХУ өвлийн олимп, паралимпд зарцуулсан хөрөнгөөр дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

5

Б.Буд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaar :
za manaihaan bolgoomjtoi futind beleg ugnu geed bna shuu tsaana chini olon huntei gazraar ni buu yav medal zedal yah vee eldviin yumand ni urtchiv bdal shiruun bnaa huuhduud mini ebe maanag yum zahiv uu ta nart
2014-02-08
биатлоны спортыг монголдоо хөгжүүлээсэй:
монгол улсын ерөнхийлөгч ц.элбэгдорж, ссаж-ийн сайд ц.оюунгэрэл нараа, олимпын төрөл болгоноос нь монголдоо хөгжүүлээч. залуус оролдож л байг дээ
2014-02-08
иргэн:
хүүеээ тэнд орж яахнав дээ, түмний шившиг, ядахад яр гэгчээр тэр хувцасыг нь ээ, түк-ын хэдэн хүний хувцас л гэсэн үг
2014-02-07

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru

jkjgk:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru
2014-02-07
олон жо-той сочи:
за тэр нэг 00-ийн өрөөнд тавьчихсан 2 жорлон дээр нь зэрэг бие засаж онигоо болов !!! :)))
2014-02-07
биатлон:
биатлон гайхамшигтай спорт.
2014-02-07
биатлоны спортоо яагаад хаасан бэ?:
манай тамирчдаас цаначин б.дамдинжав 1964 онд биатлоны төрөлд 38 дугаар байр эзэлсэн нь өвлийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн сайн амжилт байдаг аж. биатлон, буудлагын спортын төрлүүдээ яагаад хориглоод байдаг юм бэ?
2014-02-07