
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжих хөтөлбөр, төсөлтэй уялдуулах болсон байна.
Иргэд, олон нийтийн оролцоотойгоор төрийн байгууллагууд нэгдэж, хамтарч ажилласнаар хүүхдэд учирч байгаа эрсдэл, эмзэг байдал, эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх юм. Бага насны хүүхэд, сургуультай холбоотой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд цогцоор нь дахин оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ