Өнөөдөр “АСОАДАРЭ”-г нээнэ
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ”-I, “Сэрсэн дэлхий АСОАДАРЭ”-II, “Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ”-III хэмээх тус бүрдээ 108 шүлэгтэй ном, 11 шүлгийн уншлагатай CD-ны нээлт өнөөдөр 17:00 цагт Интерном номын дэлгүүрт болно.
Б.Батрэгзэдмаа дэлхийд шинэ нэр өгч “АСОАДАРЭ” хэмээн нэрлэсэн нь “Ариун сэтгэлийн орон авралт дарь эхийн нутаг” хэмээх агуулгыг илэрхийлдэг аж. Энэ тухай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Магадгүй энэ нэр дэлхийн өнө эртний мартагдсан нэр, аль эсвэл хожмын хүн дуудах нэр байж мэднэ...” хэмээн хэлжээ.
Энэхүү зохиолч, яруу найрагч нь шинэ үеийн яруу найрагч төдийгүй тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан уран бүтээлч билээ. Тэрбээр 2000 онд “Хаалганы өмнө”, “Бохир улс төр” жүжиг, “Дурласан хүн” модерн жүжиг, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" модерн жүжиг, “Би хүсэхгүй байна” драмын жүжиг, “Зузаан цаг” сэтгэхүйн жүжиг, “Миний хайрыг хүлээ”, “Сэндэр охин” музыкл драм жүжгүүдийг туурвиж байжээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ