Оюутан жүдочид аваргаа шалгаруулна

img

 

Жүдо бөхийн 2014 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-ны өдрүүдэд Спортын бэлтгэлийн төвийн А танхимд болох гэж байна. Монголын оюутны спортын холбоо, Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 28 хүртэлх насны жүдочид эрэгтэй -60 кг, 68 кг, 73 кг, 81 кг, -90 кг, -100 кг, +100 кг-ийн жинд эмэгтэйчүүд -48 кг, -52 кг, -57кг, -63 кг,-70 кг, -78 кг-ийн жинд хүч үзнэ.

Тэмцээн Олон улсын жүдогийн холбооноос 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн дүрмээр явагдах ба эрэгтэйчүүд тав, эмэгтэйчүүд дөрвөн минутын хугацаанд барилдана. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ний 15:00 цагт болно.

5

5

Б.Буд  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ