“Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө
Ховд аймаг энэ сарын 8-ны өдөр “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг залуу яруу найрагчдаа тодруулсан байна. Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцсон бөгөөд 40 гаруй бүтээл ирсэнээс 17 залуу яруу найрагчийн бүтээлийг нэгдүгээр шатанд шалгаруулж, хоёрдугаар шатанд 10 бүтээл, гуравдугаар шатанд 5 залуу яруу найрагчийн бүтээл шалгарсан байна.
ЫБЙ
Ингээд Улаанбаатарт зохион байгуулагдах улсын хэмжээний “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн төлөө 5 залуу яруу найрагч өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Б.Лхагва-Очир “Цаст” телевизийн захирал, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/, II байрт П.Гантөмөр мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/, III байрт Г.Одонтуяа ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ нар шилдгээр тодорсон байна.
ыЙ
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ