Селена Гомез сэтгэл зүйн эмчилгээ хийлгэжээ
Залуу дуучин Селена Гомез өнгөрсөн нэгдүгээр сард хоёр долоо хоногийн хугацаатай сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр ярьжээ. Тэрбээр сэтгэл зүйн эмчилгээ хийдэг сувиллын газарт хагас сар байрлаж, сэтгэл санааны гутрал болон зарим нэг төрлийн тайвшруулах эмийг ихээр хэрэглэдэг зуршлаа эмчлүүлжээ.
1
Найз залуу Жастин Биберээс дуулиантайгаар салж, өдөр болгон шахам шар хэвлэлийн гол баатар болон бичигдэхийн хажуугаар сүүлийн зургаан жил ямар ч амралтгүй ажиллаж байгаа нь залуу бүсгүйг сэтгэл зүйн дарамтад оруулсан гэв. Селена энэ их ачааллаас болоод сүүлийн үед ихээр шоудаж, бусад оддын адил тайвшруулах үйлчилгээтэй эм байнга хэрэглэх болсон нь гэр бүлийнхнийх нь санааг зовоож, түүнийг эмчилгээнд явахыг санал болгожээ. Селена дээрх саналаас хүлээн авсанаар ийнхүү эмчилгээ хийлгэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ