ХААБ сүүлийн 2 сард 40 тэрбумийн арилжаа хийжээ

img

Хөдөө аж ахуйн биржээр сүүлийн 2 сард тосны ургамал болон ямааны самнасан ноолуур зэргийг шинээр арилжаалж эхэлснээр нийт 40 орчим тэрбум орчим төгрөгийн арилжаа хийжээ. Түүнчлэн өнгөрсөн 2 сарын арилжааны мэдээллээс харвал, нийт үнийн дүнгийн тал орчим хувийг 17.8 тэрбум төгрөгөөр тосны ургамал дангаараа бүрдүүлсэн байна. Тодруулбал, 12 дугаар сард нийт 14.8 мянган тонн тосны хар болон шар ургамлыг 11.8 тэрбум төгрөгөөр, 1 дүгээр сард 7.5 мянган тонн тосны ургамлыг 6 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалсан аж.

Дашрамд дурдахад Хөдөө аж ахуйн бирж арилжаагаа эхлүүлснээс хойш буюу өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд 140 удаагийн арилжаагаар нийт 420 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд арилжсан байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор биржийн арилжааны идэвх суларч байсан ч Хөдөө аж ахуйн бирж нийт 420 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ