“Шарын гол”ХК-ийн хувьцаа 14.56 хувиар буурав

img

Монголын Хөрөнгийн бирж дээр шинэ долоо хоногийн эхний өдөр 25 ХК-ийн 6446 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийт 81 хэлцэл хийгдсэн бөгөөд 27 сая 688 мянга 220 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгдсэн байна.

ТОП-20 индекс 16750.20 нэгж бол өмнөх долоо хоногийн баасан гарагийнхаас 163.32 нэгж буюу 0.97 хувийн бага зэргийн бууралттай байна. Энэ өдөр “Монинжбар”ХК 14.78 хувь, “Дархан хөвөн”ХК 12.73 хувь, “Агротехимпекс”ХК 10.57 хувиар тус тус хувьцааны ханш нь өссөн дүнтэй байна. Харин “Шарын гол”ХК 14.56 хувь, “Дөрвөн-Уул”ХК 6.25 хувь, “Шивээ- Овоо” 1.10 зэрэг компаниудын ханш өмнөхөөсөө буурчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ