“Р.Чойномын нүүрний хэв”-ийг нээлээ

img

Тухайн цаг үе, нийгмийг үнэн, хурц, содон шүлгээрээ сэрээж, уран бүтээл, үйл хэргээрээ алдраа тамгалан үлдээсэн нэрт яруу найрагч Р.Чойномын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас жил бүр түүний дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Энэ ёсоор өнөөдөр “Р.Чойномын нүүрний хэв” ном, “Р.Чойномын гэрээслэл” баримтат кино, болон түүний “Гэрээслэл” шүлгийг дүрсжүүлсний нээлтийг Хүүхдийн номын ордонд хийсэн юм.

Р.Чойном 1978 онд өөрийн гараар урлаж төрсөн ахдаа бэлэглэсэн морин хуур, түүний нүүрний хэвээр урласан урлагийн бүтээл баримлыг хоймортоо залсан энэхүү ёслолын үйл ажиллагаанд түүнтэй болон түүнд зориулсан уран бүтээлтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон эрхмүүд хүрэлцэн иржээ.

Тухайлбал, 1976-1979 оны хугацаанд яруу найрагч Р.Чойномтой хамт амьдарч, түүний нүүрний хэвийг 16 жилийн турш хадгалж байсан зураач Л.Дэмбэрэл, “Р.Чойномын нүүрний хэв” номыг “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой хамтран бичсэн сэтгүүлч Б.Ойдов, “Гэрээслэл” шүлэг болон “Р.Чойномын гэрээслэл” баримтат кинонд өөрийн дуу хоолойгоо мөнхөлсөн АЖ П.Цэрэндагва, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав,  Ардын уран зохиолч Т.Галсан зэрэг зочин ирж оролцлоо.

   Анх 1979 он буюу Р.Чойномыг таалал төгсөхөд барималч Ц.Доржсүрэнгийн авсан нүүрний хэв 1995 онд хулгайд алдагдаж 2003 онд эргүүлэн олж авчээ. Энэхүү хэвийг ашиглан барималч С.Даринчулуун алдрын титэм зүүлгэн, урлагийн бүтээл болгон урлажээ. Алдрын титмийг зөвхөн их гавьяа байгуулсан яруу найрагч, уран илтгэгч, дуун хөрвүүлэгчдийн тэргүүнд залдаг учиртай.

Ийнхүү Монголд анх удаагаа хүний нүүрний хэвийг ашиглан урлагийн бүтээл хийж буй нь энэ аж. Ингэснээр дэлхийн нүүрний хэвийн жишгийг дагасан төдийгүй, Монголд энэ үйлийн үндсийг тавилаа хэмээн уран бүтээлчид хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж байв.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин. түмээ:
зохиолч б.ойдов энэхүү чойномын нүүрний хэвийг урагш нь гарлаггүй авч үлдэхэд том гавъяа байгуулсан хүн шүү. үүнийг кинонд их л бүрхэг тусгасан байна лээ.
2014-05-14
машкой:
энэ агуу урлаг бутээгчийг зураач дэмбэрэл уржинээ лувсанзундуй нар дэмжижбайсан байна лээ жарим нэг заримдагууд нь худал ярьдаг юм.ард окон минь!!!!!!!!!
2014-02-11
choinom:
ter navch yu ve boliochee ene hun amyd baisan bol ooroo avch shideh baisan hun shuu dee.ug ny ene zohiolchid medmeer yumaa
2014-02-11
tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11
fbdfbd:

burhan hun:
aguu hun bsiin shoo, hairan shn huniig mongolchuud uursduu altsiin, gujir gutgelegees l bolj aimshgiin helmegduulelted urtsun duu, hunii aviyasiig ungursun hoino ni oilgohiin muusain teneg malnuud, bosood ireh ch bish dee, tengert aviyasaaraa tsoilj yavaa daa
2014-02-11
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11
иргэн:
бурхнаас харамгүй заяасан мундаг авьяастан байжээ. хөөрхий
2014-02-11
bbbbb:
yuun balai romiin navch zuulgetsiin bee aldariin titem bhda yahavdee tsezer shig haragdaad bnashde
2014-02-11
зочин:
энэ хүний нэр үеийн үед монголын тэнгэрт од болон гялалзаж байх болно.
2014-02-11
zochn :
estoi goe zohiolch odoo amid baisan bol ilvv ihiig hiih baisan bh ene horwood sainiin abch muugiin vldeejbaidag horwoo doo choinomiin svmtei budriin chuluug hudaldaj awna holboo bariah utas 89808678
2014-02-10