Ерөнхий сайд Ийнглак Чинаватыг шалгана
Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалуудын дараагаар Засгийн газраа шинээр байгуулахаар төлөвлөж буй Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават /Yingluck Shinawatra/-ийн эсрэг тус улсын авлигатай тэмцэх байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
da
Будаа тариалагчдад олгох татаасны системтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг шалгах болсон талаар Үндэсний Авлигатай тэмцэх хороо мэдэгдээд байгаа юм. Тус байгууллагын мэдэгдэж байгаагаар Ерөнхий сайдыг гэмт хэргийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгах ажээ. Харин буруутай нь тогтоогдвол ямар шийтгэл ногдуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
a
Ерөнхий сайдаас гадна будаа тариалагчдад олгох татаасны авлигын схемд холбогдсон байж болзошгүй худалдааны сайд асан зэрэг 15 хүн байгаа талаар Үндэсний авлигатай тэмцэх хорооны хэвлэлийн төлөөлөгч Вича Махакун /Vicha Mahakun/ хэлсэн байна. Йинглак Чинаватын Засгийн газрыг огцруулах, Засгийн газрыг “ард түмний зөвлөл”-өөс байгуулахыг зорьж буй сөрөг хүчний зүгээс будааны татаасны энэхүү схемийг ихээхэн шүүмжилдэг юм.
da
Ийнглак Чинаватын тэрбумтан ах, цөллөгт байгаа ерөнхий сайд асан Такшин Чинаватыг тус улсын Засгийн газар, улс төрийн үйл ажиллагаанд алсаас оролцож байна хэмээн сөрөг хүчин эсэргүүцдэг байна.
da
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ