“Цэвэр агаар” сангийнханы шүүх хурал үргэлжилж байна
“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 09.30 цагт эхэлсэн шүүх хурал үргэлжилсээр байна.
S
Хэргийг эргэн сануулахад, “Цэвэр агаар” сангийн гэх уг хэрэгт тус сангийн даргаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч байсан М.Хулан, нягтлан бодогч А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг яллагдагчаар татсан юм. Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас дээрх албан тушаалтнуудыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа ашиглан улсад онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр буруутсан гэдэг. Тус хэргийн шүүх хурал өмнө нь шүүгдэгчдийн зүгээс зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, зарим нь шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй зэрэг шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилсон билээ.
da
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ