Улаанбаатарт 17 хэм хүйтэн
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ.Баруун зүгийн нутгийн баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт 27 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 872гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ