ЭМШУИС Клиникийн I эмнэлэгтэй хамтран ажиллана
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль нь бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ый
Тус хоёр байгууллага нь дараахь үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болов.
1. Эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ, сувилахуйн дэвшилтэт технологийг хамтран нэвтрүүлэх
2. Анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний төсөл урт, богино хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
3. Эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, сургах
4. Багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
5. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, өвчтөний эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж, тэдний хаан сонголтыг хүндэтгэдэг болгох
6. Хамтарсан сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион явуулах
ы
Энэхүү санамж бичигт заасан заалт тус бүрийн дагуу хоёр талын ажлын хэсгийн оролцоотойгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллах тал дээр харилцан зөвшөөрөв. Энэхүү хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд санамж бичгийн хүрээнд хийгдсэн гэрээг жил бүр хоёр талаас хамтран шинэчилж, гарын үсэг зуран баталгаажуулж байхаар боллоо.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ