Өнөөдөр болох үйл явдлын тойм
11.00-13.45 цагийн хооронд зөвхөн байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан сургалт болно. Лондон хотын амьтан судлалын хүрээлэн /ZSL/ -ийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабой Монголын байгаль орчны хамгааллын тухай сонирхолтой мэдээллийг сонирхуулна. Мөн Олон Улсын гэрээ хэлэлцээр нь биологийн төрөл зүйл, хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал болох тухай тайлбарлана.
ШӨХТГ-т
11:00 цагт цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.
Үндэсний мэдээллийн төвд
11.10 цагт "Арвин шар зам" хоршооноос Зам тээврийн яамныхан бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаагаас хохирсон орон нутгийн тээвэрчид өлсгөлөн зарлажээ. Энэ тухай хэвлэлийн бага хуралтай. 5НЗДТГ-ын А танхимд
14:00 цагт нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн хурал болно. Хурлаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулахаас гадна ирэх жил нийслэлийн Улаан загалмайн зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэнэ.
5
“BLUE SKY” цамхагийн “Topaz” хурлын танхимд
09:00-15:00 цагт “Хот байгуулалт ба ногоон хөгжил” шийдвэр гаргагчдын хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, гүйцэтгэгч агентлагууд, олон улсын байгууллагууд, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар болон шийдвэр гаргах түвшний бусад төлөөлөгчид оролцоно.
МХЕГ-т
11.00 цагт "Сахилга хариуцлагын сарын аян"-ны нээлт болно. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх ажилтнууд “Байгууллагаараа авилгагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурна.
MN мэдээллийн төвд
12.00 цагт Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар ахмадууд хэвлэлийн хурал зарлалаа.
13.00 цагт МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн тогтоолыг шүүхээс түр түдгэлзүүлэх болсон талаар МУИС-ийн багш нарын холбооноос мэдээлэл хийнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ