Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдад шүлхий тархжээ

img

 

Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээгээр хүн, малын гоц халвдарт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тархсан бөгөөд  дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад өчигдрийн байдлаар 181 өрхийн 162 586 малыг үзлэг тандалтад хамруулж, 434 толгой малд дээрх өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 381 малыг зориудаар устгажээ.

 

Өвчний голомтод нийт 702 хүн, 128 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Харин Хэнтий аймгийн Галшар суманд 1 үхэр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.  Өвчний голомтод нийт 53 хүн, 14 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, 11 026 үхрийг вакцинжуулахаар ажиллаж байгаагаас 15 өрхийн 753 үхрийг вакцинжуулсан байна.  Өвчний шинж тэмдэг илэрсэн 9  өрхийн 32 үхрээс 24 үхрийг устгаж, 8 үхрийг тусгаарлжээ. Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад өчигдрийн байдлаар 10 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

5

Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин бөгөөд шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг. Тиймээс нийслэлд мал амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн Мал эмнэлэгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Автотехникийн шалган бүртгэх товчоодод нэмэгдэл томилгоогоор цагдаагийн алба хаагчийг ажиллуулж байгаагаас гадна Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт  24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.

5

Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараадаг төдийгүй вирус хүний хувцас дээр 3 долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чаддыг судлаачид тогтоожээ. Өвчний нууц үе 1-14 хоног байдаг.  Тиймээс онцын шаардлаггүй бол дээрх аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг  Нийслэлийн Онцгой Комиссоос  анхааруулж байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ariunaa :
tsagaan zeerin ach holbogdlin talaar delegrengvi medeelel gargaach.... herev zeer baihgvi bolvol umar sorog vr dagavar garah ve
2014-03-27
ariunaa :
tsagaan zeerin ach holbogdlin talaar delegrengvi medeelel gargaach.... herev zeer baihgvi bolvol umar sorog vr dagavar garah ve
2014-03-27
pee+:
laitai ym shig aimar dulaahan uvuljsiimaa, havartaa yag ingej zutrah geed baisan ym. tsas baihgui huitrehgui bolhoor chini havar ni ugaasaa mal amitnii hamag uvchin garj baiga ym novsh gej, odoo nuguu mahnii une ni usnoo
2014-02-11
adfadsfasdf:
altangerel
2014-02-11
dfssss:
fsdfsafasdfsadfasdf
2014-02-11
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11
ахбхжх:
зориудаар тараадаг биз дээ. тэр баруун аймгуудад шувууны нүүдэл эхлээгүй байхад л шувууны ханиад гараад байгаа биз дээ ямар нэг юм бодохгүй байна уу
2014-02-11
ovchin ii shaltgaan?:
yunaas bolj hairan saihan mal ovchlood bnaa, deehen ued neg ih shulhiitlee gej hovor l baisan. tejeel erdes, hujir muugaas uu, daarch beersnees huneer hamriin haniad shig yum bolj helmegduuleed ustgaad baigaa yum bish biz? eshul tsagaan zeer ovchin taraagaad bna uu, hujaa nar taraagaad bna uu? shaltgaan iig n sain todruulj bichmeer yum.
2014-02-11