Токио хот шинэ захирагчтай боллоо

img

Японы нийслэл Токио хотын захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигч Иоичи Масузое ялалт байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хотын захирагчийн төлөө экс Ерөнхий сайд Морихиро Хосокава болон саяхан ажлаа хүлээлгэн өгсөн Зам тээврийн сайд Нарима Харимата нар өрсөлдсөн ч Иоичи Масузое 2.111.901 хүний санал авч, 47.22 хувиар үнэмлэхгүй ялалт байгуулжээ. Ажиглагчдын тайлбарлаж буйгаар “Шинээр сонгогдсон хотын захирагч 65 настай Иоичи Масузое тус улсын Ерөнхий сайд Шинзо-Абегийн үзэл бодлыг дэлгэрүүлэгч. Нэг үгээр илэрхийлвэл Абегийн сүүдэр” хэмээжээ.

1

Өмнөх хотын захирагч Наоки Иносе “Токушукай” группээс 50 сая йенийг хувийн зээлийн шугамаар авсан нь авилгын хэрэгт сэжиглэх үндэслэл болж, өнгөрсөн арванхоёрдугаар сард суудлаасаа огцорсоноор ээлжит бус сонгуулыг зарласан билээ. Ийнхүү шинэ захирагч өмнөх хотын захирагч Наоки Иносегийн эхлүүлсэн таван том төслийг үргэлжлүүлэхээр болов. Дээрх төсөлд 2020 оны зуны олимпийн бэлтгэл ажил багтсан юм. Иоичи Масузое 2005-2008 оны хооронд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11