Тааварлахын аргагүй тайландчууд
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас нийслэл Бангкок хотноо эхэлсэн эсэргүүцлийн жагсаал хурцдмал байдалд шилжээ. Хэдий 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан ч үр дүнгээ өгөхгүй, өдрөөс өдөрт эмх замбараагүй байдал газар авсаар байгаа юм. Ерөнхий сайдаа огцруулахын төлөө сэтгэл шулуудсан тааварлахын аргагүй тайландчууд фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулж байна.
6
Фото: Макаров Павел (TEG)
Тайланчууд Засгийн газраа эсэргүүцээд 90 хоногийн нүүр үзлээ. Тэд Ерөнхий сайдаа огцрохыг шаардсаар байгаа юм. Засгийн газрын өмнө эзэн мэт суусан Тайландчууд.
6
Фото: Макаров Павел (TEG)
Тэд яг юу хүсч байна вэ. Тааварлахын аргагүй шинэ мөрөөдөл.
6
Фото: Макаров Павел (TEG)
Гол замуудыг жагсагчид хааснаас болж, Бангкок хот даяар эмх замбараагүй байдал бий болсон.
6
Фото: Макаров Павел (TEG)
Тайланд бол Эзэн хаант улс юм. Тус улсын иргэд эзэн хаанаа ихэд хүндэтгэн хайрладаг.
6
Фото: Макаров Павел (TEG)
Эсэргүүцлийн жагсаалд ууссан тайландчууд. Тэд ажил, амьдралаа ардаа орхин жагсаалд нэгдсээр л.
6
Фото: Макаров Павел (TEG)
2011 оны Тайландын сонгуульд Чинаватрагийн тэргүүлсэн нам илт давуу гэж хэлж болох ялалт байгуулж 296 суудлыг авч, үлдсэн суудлыг бусад нь тэнцүүхэн хувааснаар хатагтай Чинаватрад засаг тэргүүлэх боломжтой болсон.
6
Фото: Макаров Павел (TEG)
2006 онд Тайландад яг иймэрхүү бослого болж байлаа. Ах Чинаватрагийн бодлогыг эсэргүүцсэн олон арван иргэн бослого зохион байгуулсан ч засгийн зүгээс дарах бодлого баримталсан нь цус асгарсан тэмцэл болоход хүрч, тэрбээр гэмт хэрэгтэн эсвэл хүний эрхийг бүдүүлгээр зөрчигчийн дүрээр нутгаасаа гарч байлаа.
6
Фото: Макаров Павел (TEG)
Шүхрэн дор нуугдсан тайландчууд. Тайланд бол мөнхийн дулаахан, нарлаг орон.
6
Фото: Макаров Павел (TEG)
Шүгэл үлээгчид төрийн далбааны өмнө нэгджээ.
6
Фото: Макаров Павел (TEG)
2006 оны есдүгээр сар. Таксин Чинаватрагийн эсрэг цэргийн эргэлт хийхээр армийнхан нэгдэв.
2007 оны арванхоёрдугаар сар. Тайландын иргэдийн хүч нам Таксиныг засгаас бууснаас хойшхи анхны сонгуульд ялалт байгуулав.
6
Фото: Макаров Павел (TEG)
Засгийн газраас эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд 18 мянган хамгаалалтын ажилтныг ажиллуулж байна. 2010 оны бослого хөдөлгөөний үеэр 90 хүн амиа алдсан түүх давтагдах вий гэхээс эрх баригчид эмээж байгаа.
6
Фото: Макаров Павел (TEG)
Жагсагчид өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн ах Таксиныхаа төлөө ажиллаж буй Ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцрохыг шаардаж байгаа юм.
6
Фото: Макаров Павел (TEG)
Багтай тэмцэгч.
5
Фото: Макаров Павел (TEG)
Өндгөн удирдагчид. Тэд хэзээ ч хагарахад бэлэн. Тийм л хэврэг төр.
6
Фото: Макаров Павел (TEG)
Өнгөрсөн оноос эхэлсэн Тайландын эсэргүүцлийн улмаас найман хүн нас барсан бөгөөд үл мэдэгдэх буутай этгээдүүд гал нээж, долоон хүнийг шархдуулсан юм. Одоо жагсагчид Бангкок хотын 150 орчим сургуулийг хаажээ. Сөрөг хүчний удирдагч Судеп Тауксубан “Олон нийт ямар ч санал эсвэл хэлэлцээрийг хүлээж авахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
6
Фото: Макаров Павел (TEG)
Тааварлахын аргагүй тайландчууд. Тэд юу хүсээд байна аа.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ