Санамж бичигт гарын үсэг зурна

img

 

УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр тус сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Японы “Жудо” бариа заслын холбооны ерөнхийлөгч Тэцүко Күдо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Тус холбоо нь уламжлалт анагаах ухааны бариа заслын мэргэжилтэн, сувилагч бэлтгэх хүрээнд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран ажилладаг бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг хоёр жилийн хугацаагаар үргэлжлүүлэх Санамж бичигт гарын үсэг зурах юм. Санамж бичигт хоёр талын хамтарсан судалгааг хийх, япон-монгол хэл дээр товхимол хэвлүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Монгол Улсад “Жудо” бариа заслын арга техникийг дэлгэрүүлж мөн Япон улсын зардлаар бариа заслын мэргэжилтэн, сувилагч, сургагч багш нарыг тус улсад бэлтгэх, дадлагажуулах зэрэг ажлыг тусгасан байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11