ДОХ-той эрэгтэйн захидал

img

Сайн байна уу? Яг одоо энэ захиаг уншиж суугаа эрхэм уншигч таны алтнаас үнэтэй цаг завыг тань үрэн байгаадаа хүлцэл өчье. Би одоо дөч гарч явна. Дөч хүрсэн эр Дөрөө дарсан ат гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй байхаа. Оюун бодол цэгцэрч, ид хав хөвчирч ёстой л хийж бүтээдэг ид нас гэж би ч боддог байсан. Байсан гэдэг үг миний амны уншлага болчихож дээ. Ирээдүй минь богинохон мөртлөө нэг л гэрэл гэгээгүй уйтгартай санагддаг болчихсон болохоор ч тэр үү юм л бол байсан гэж өнгөрсөн цаг дээр ярьчих юм. Өвчнөө мартан өөдрөг амьдрах гэж яаж ч хичээсэн нэг л мэдэхэд муу ёрын аймшигт бодол сэтгэл эзэмдэн хамаг амьдралын минь баяр жаргалыг ирээдүйд биш өнгөрсөн цаг дээр аваачаад тавьчихсан байх юм даа. Би ч яахав бас амьдрал үзэж алаг үрийнхээ зулайг үнэрлэн хийдгээ хийчихсэн хүн гэж заримдаа бодовч гэр бүл болж амьдрал зохиох нь байтугай сургуулиа ч төгсөж амжаагүй хонгорхон хорин насандаа энэ өвчний халдвар тээж яваа идэр залуухан охид, хөвгүүдээ харахад харамсаад ч барахгүй хэлэх ч үг олдохгүй хий дэмий л “Эдгэнэ дээ... хэзээ нэгэн цагт төгс эмчилдэг болчихноо” гэж л тайвшруулахаас өөр үггүй суух юм даа. Хүмүүс ДОХ гэхээр л өөрөөсөө холуур юм боддог. Би ч бас тэгж л явлаа. Харин эмчийн амнаас таны шинжилгээ эргэлзээтэй гарлаа гэхэд арай ч үгүй байлгүй дээ аппарат байтугай нь л алдаж эндэхийг алийг тэр гэх вэ дээ гээд горьдож суусан. Харамсалтай нь алдаагүй гэнээ. Ингээд л би ХДХВ тэй хүний тоонд орж ямар нэгэн хориг гортигийн дотор амьдрах болсон доо. Саяхан намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчлэгч эмч маань надад хорьхон настай нэгэн охины аав сэтгэлээр унасан үрийнхээ зовлонг нимгэлэх гэсэндээ л “ Яадаг юм бэ. Охин минь энэ өвчнөөр чинь дэлхийн сая сая хүн өвдсөн. Тэр ч байтугай мундаг том одод ч өвчилдөг юм шүү дээ” гэж хэлсэн шүү гэсэн. Тийм дээ. Хүний л өвддөг өвчин болохоос ямар анаашийн өвчин тусчихсан биш гэж тэр эмч хэлдэг юм байна лээ. Анааш нь ч бас юүв дээ хэхэ. Харин манай эмч нар бас сувилагч, асрагч гээд л ямар мундаг ухаалаг сайхан хүмүүс бидэнд үйлчилдэг гээч. Бид уул нь өөрсдийгөө аюулт мангас харсан юм шигээр л хүлээж авна гэж боддог байсан юм шигээ. Харин тэд бол огтхон ч айж цэрвэхгүй энгийн сайхан байдаг нь бидэнд амьдрах итгэлийг, бусадтай л адил байх гэсэн эгэлхэн хүслийг минь сэргээж өгдөг юм шүү. Одоо би эмнэлгээс гарчихаад ХДХВ/ДОХ -той амьдарч яваа бусад зовлон нэгт нөхдийнхөө төлөө үлдсэн амьдралаа зориулна гэсэн чин итгэлтэйгээр их ажлыг эхлүүлж явна даа. Хорвоод сайн санаатан нь хэзээд илүү их байдаг юм. Би ч гэсэн эрүүл байхдаа буяны ажилд гар сунгах дуртай, ядарсан зовсон болгонд туслахсан гээд л явдаг байсан даа. Бидэнд туслах хүмүүс ч бас байгаа гэдэгт би итгэдэг. Гэхдээ бид хүнээс зүгээр нэг алгаа тосоод гуйхгүй ээ. Бидний дунд ямар мундаг мундаг эрдэм боловсролтой хүмүүс байдаг гээч. Гадаад хэлний хувьд бол бүр ярих ч юм биш. Бөөн л орчуулагч нар. Харин эрүүл хүмүүс бидний тухай огт мэдэхгүй хэрнээ голдуу л сөрөг ойлголттой байдаг нь харамсмаар. Тэддэх тохиолдол бүртгэгдлээ гээд л тоолоод байна. Дараа нь тэр хүний тухай биеэ үнэлэгч эсвэл ижил хүйстэн байсан гэнээ гээд эгээ л хараад сууж байсан юм шиг л цуурч өгнө дөө. Тийм хүмүүс ч байгаа. Гэхдээ яагаад монголд илэрсэн тохиолдлын дийлэнх хувь нь ийм статустай хүмүүс байдаг вэ гэсэн асуултын хариу нь харин их л энгийн байдаг юм. Тэдэнтэй ажилладаг байгууллагууд олноос гадна хүмүүсээ байнгын шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх ажлууд хийж байдаг нь л илрэх нөхцөл болдог. Түүнээс биш заавал тийм л хүмүүс өвддөг өвчин бишээ. Бид чинь бусдын л адил үр хүүхэдтэй аав ээжүүд. Бусдын л адил аав ээжийн хонгорхон үрс шүү дээ. Амьдралд дөнгөж ормогцоо л анхны алхмаа буруу гишгэснээс болж яагаад ч зайлан гарах аргагүй аймшигт эргүүлгэнд орчихоод аврал эрэн суугаа хайран сайхан залуусаа төлөөлөн энэ захидлыг би бичиж байна.Миний яриа жаахан эмх цэгцгүй л юм болж байх шиг. Гэхдээ ямар ч гэсэн эхлүүлсэн ажлаа олонд хүргэхийн тулд, өөрсдийнхөө тухай үнэн зөв ойлголтыг төрүүлэхийн тулд л би энэ бүхнийг ярьж байна. Өнгөрч байгаа долоо хоног миний хувьд их л чөлөө завгүй байлаа. Бүх зам Ром хүрдэг гэдэг шиг ямар нэгэн ажил хийхийн тулд бас хариуцлага үүрэх, итгэл хүлээхийн хувьд ч гэсэн би дан ганц хувь хүний үүднээс хөдлөх юм бол юу ч бүтэхгүй нь тодорхой болохоор нөхөдтэйгээ хамтраад ХДХВ/ДОХтой амьдарч буй иргэддээ үйлчилдэг ТББ-аа байгуулж гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод авсан. Одоо юу хийх вэ? ДОХтой Тэмцэх Үндэсний Сан бидний ажлыг дэмжинэ гэж амласан болохоор бид нар юу юу ч үгүй тэгээс эхэлж байгаа хэр нь өөдрөг байгаа шүү. Энэ 9 сардаа багтаад байртай болчихвол цугладаг газартай болчихно гэсэн үг. Цугладаг гэхээр л хүмүүс айгаад унах вий дээ. Өнөө хэд чинь цуглаад л аюул болох нь гэх вий. Үнэхээр бидэнд заримдаа очих ч газар олдохгүй болох үе байдаг юм. Бие өвдөхөд эмнэлэгт очиж болно харин сэтгэл өвдөн хөндүүрлэж хэн нэгэнтэй ярилцмаар, зовлонгоо хуваалцмаар санагдсан үедээ хаашаа бид нар очих юм бэ. Хэнд ч тэр болгоноо ярих вэ дээ. Байнга л хүн мэдчих вий гэж айж нуугдаж явдаг улс чинь хааяа өөрсдөө нууцхан цуглахаараа харин ч нэг сэтгэлээ онгойлгож авна даа. Бид байртай болоод байнга цугладаг болчихвол нийгмийн төлөө, өөрсдийнхөө төлөө, халдварыг цааш тархаахгүй байхын төлөө их юм хийж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг шүү. Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна гэдэг үг үнэхээр оносон үг шүү. Бидний ажилд тусалж, үнэтэй зөвлөгөө өгч, магадгүй хамтарч ажиллахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болноо. Уншигч таныг хэн ч байсан бидэнд тусалж санаа оноогоо харамгүй илгээгээсэй гэж хүссэндээ мэйл хаягаа энд үлдээж байна. Bayraa.bayraa41@yahoo.com гэсэн хаягаар бидэнтэй харилцаж болно шүү. Таны цаг завыг үрсэндээ дахин хүлцэл өчин гүнээ хүндэтгэн мэхийн ёслов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Setgeleer bitgii unaarai doh edegsen tohiodluud baidag shyy edgersen hymyys baidag
2019-09-21
Зочин:
Setgeleer unah heregguie harinch esregeern iim ajil ehluled ywj bga n shn heregshu. Bi odo 3 sarig huleej stglee tsegtsleh shiidee gargah geedl ooriigoo zowoogood suuj bn. Nohor min3 sar garnii omno oor huuhentei bagagui hugatsaand ywaldj bgad etsestn bzh owchin nadad ogchihsn. Emchlulj duusaad arai gj marthig hicheej amidralaa awch uldj btl sayhan dahiad neg huhentei sogtudaa untchhsn gdge nadad hlsn bi dahiadl hurtagdchla odoo bur salmaar sanagdj bgach ohin min yah bol . Herew doh tuschhsn bwl ene hunees sallaa geed yushidegdeh yum be gj l bodogdhiim tiimees humuus min hezee negen odor ta nartch irj magadgui blhor owchtei negnee shuud bitgii burutgarai
2017-08-16
Anhnii shinj temdeg chin ymar bsn ym bee..
2012-10-17
hun hundee hatuug helj hun hunee iluu hardag hatuuhan ue bolood bna daa l gej humuus yaridag! Ugui ee! Mongolchuud biden shig ur nimgentei dulaan buleen setgeltei uls bhgui ee ta nar haigaarai! aldaj onoh l horvood hun bolj tursun yum chin gazar deeguur nisej yavj chadahgui shuu dee humuun bid! ulsden amidraliin hugatsaandaa ur huuheddee heregtei zuil l ihiig hiidee naizaa! yer n ih baga hedii her uldseniig hen meddeg yum hen b guaig n ch gesen! tiim biz dee? amjilt!
2012-01-12
Áÿñàëãàë ñàéí õèéãýýä äàëä óõàìñàðàà ñýðãýýæ ÷àäâàë ýäãýæ ìàãàäã¿é.Õ¿í ººðºº ººðòºº îòî÷ ãýäýã þì. Í¿ãýëýý ñàéí íàìèí÷ëàõ õýðýãòýé. Ç¿ãýýð çîâæ áàéõààð îðîëäîîä ¿ç. Àìæèëò õ¿ñüå
2011-12-20
хүн зовлонг нь биеэрээ мэдрэхээрээ л бусдыг боддог юм билээ. Одоо эрүүл саруул яваа нь яг л таны хэлж байгаа шиг сайхан зүйл бодоод явж байгаа. хүн ухаардаг юм билээ элдвийг л бодно. юу эсийг эргэцүүлэхэв. залуухан хүмүүс тусч байгаа нь л харамсалтай. Өвдөж үзэхээрээ л өвчин гэдгийг мэдэрдэг ухаардаг монголчууд одоохондоо сайн ойлгохгүй байхаа даа. хэцүүхэн үзэлтэй хүмүүс дээ. харин ойлгоод бичиж байгаа хүмүүс нь үнэхээр ухаалаг юм аа л гэж бодох юм даа
2011-12-16
ooriigoo hichee chamaig huntei suuchihaad iluu harahgui bhiig harah yumsan. hunii amidrald yu ch tohioldoj bln sgdee
2011-12-15
yahaw de erchuud emegteichuudiig bolgoomjloosoi gesendee l handsan bna zow shuu buuj ogch blgui ta nar tsoohuulee ch niigmees tusgaarlagdaagui bha ert onoshlogoo hiilgesen de l ilreed bbga bh tsaaguur chini yu bolj bga boloo buh humuusee shinjilgeend albadan hamruulj erthen arga zamaa oloosoi ene eruul mendiin medleggui said erhelsen ded said 2
2011-12-08
Хатуу ч гэсэн үнэнийг хэлэх хэрэгтэй. Өнөөдөр манайд туссан хүмүүс нь дандаа бэлгийн замаар авсан гэж байгаа. Зүгээр гэртээ цайгаа уугаад сууж байхдаа авчихаагүй нь ойлгомжтой байх тийм үү?
2011-12-08
BELGEVCH BELGEVCH BAS DAXIN BELGEVCH... L.GUNDALAI
2011-12-08
tiim shuu
2011-12-08
chi ooroo alga bol doo
2011-12-07
харин тэх, гэр бүлтэй байж тусчихсан хүнийг хохь нь л гэхээс, үхсэнээ хийж илүү харж билүү долоож заваарч яавдын, муусайн юмнууд
2011-12-07
ooriigoo hichee chamaig huntei suuchihaad iluu harahgui bhiig harah yumsan. hunii amidrald yu ch tohioldoj bln sgdee
та нар бусдад сургамж болж яаж яваад авсанаа хэлвэл дээргүй юу
2011-12-07
tiim shuu
byh zyil saihan bolno. buu shatraarai. amjilt huseye.
2011-12-07
hend ch hezeech tusaj bolno dohtoigoo zail gej bichsen ta oort chini ter birus odoo vbj bga ch um bilvv bitgii tenegle edgeer hvmvvs maani hezee neg l odor aimshigt vhleer vhne gedeg aidas teej vubaa ene hvmvvsiin ard tednii hairtai bvhen shanalj vldene gedeg vhlees ilvv aidas bga ch bj magadgvi bvv ai vmarch hvn horboogoos hagatsah odor ni irbel vagaad ch nemergvu shvv dee demii hezee vheh bol gej bvv bod dygdiig sain tolobloj hurdan bvtee hvn 1 l amidrana
2011-12-07
dohtoigoo tsachaa zail
2011-12-07
chi ooroo alga bol doo
aan udahgui edgeedeg em garaarai gej yuruuy garaasai gej husej bn
2011-12-06
mongolchuud bid tal shigeee uujim setgeltei humuus ta nariig oilogdog bolhod udahgui irnee setgeliin tenheetei uudrug baigaaraa muuhai aimshigtai uvchin bish zugeer uvchin l gej oilguul deer baihaa
2011-12-06
harin tiin, odoo shanalaad yah ve dee! ter baitugai l genetiin osol, genetiin uvchnuur horvoog orhij baihad, harin ch deglem sain sahiad urt udaan hamgiin gol etseg eh, ur huuhdee haraad amidarch bolj bna shuu dee.yer ni humuusee eruul ayulgui sex hiigeed, uudrug saihan amidraya. Bugded amjilt husye.
2011-12-06
амжилт хүсье юундаа шантардгийн бэ, хүнд тусдаггүй өвчин туссан биш, тэр байтугай Нууц-ыг ойлгосон зөндөө хүмүүс энэ өвчнөө эдгээсэн л байхчүүлээ, харин ч чи өнгөрсөн цаг дээр ярьж их гутарч явдгийн байна энэнээс хойш болио!!! харин ч шинэ амьдралыг бурхан чамд өгч гэж баярлаж талархах хэрэгтэй, урьд нь бол чи их тэнэг л байсан биздэ бодвол бидэн шиг...
2011-12-06
хүн зовлонг нь биеэрээ мэдрэхээрээ л бусдыг боддог юм билээ. Одоо эрүүл саруул яваа нь яг л таны хэлж байгаа шиг сайхан зүйл бодоод явж байгаа. хүн ухаардаг юм билээ элдвийг л бодно. юу эсийг эргэцүүлэхэв. залуухан хүмүүс тусч байгаа нь л харамсалтай. Өвдөж үзэхээрээ л өвчин гэдгийг мэдэрдэг ухаардаг монголчууд одоохондоо сайн ойлгохгүй байхаа даа. хэцүүхэн үзэлтэй хүмүүс дээ. харин ойлгоод бичиж байгаа хүмүүс нь үнэхээр ухаалаг юм аа л гэж бодох юм даа
ajliin amidraliin amjilt hvsie
2011-12-06
uu vhsen yaadgi tusval tuna l biz ter baitugai eldev uvchnuur avaar osloor hezeech vhee bilee demii yumand sanaagaa zovoohgvi amidrana shvv hu
2011-12-06
hoorhiidoo ta nar mini yasan ch bolgoomjgui baigaavdee,tsarainii saihnaar tsai sulehguiee gedeg ugiig sanaj dotoroo bodoltoi tevcheertei seremjtei yavj baihgui bol aldaj gishgehiig uguisgehgui shuu dee zaluusaa!ta nariin sedsen ajil chin setgelchlen butej ard irgeddee ene ovchinii talaar oilgohod ni tuslaarai gej husey,bas yum hogjij shine shine sudalgaa turshiltaar ene ovchiniig buren edgeeh chadvartai em oiriin heden jiliin dotor garna gej sonsson uchiraas ta buhen mini hurdan edgernee,tegeed ajil amidralaa urgeljluulj busadiin dund setgel zovoh zuilguigeer hamtdaa az jargaliig buteegeerei
2011-12-06
ta bubeniig ynz ynzar hlj brihguie ! hun buhen yanz yanziin Bdoltoi yachij yvad ene ovchiniig tuschihiig henj mdku e tm blohoor ta buhen setgeliin tenheetei tsaashid ene ovchiniig telehguin talar hicheej ajilaarai setgeleer uneh ue eter bj mgad thde setgeleer unaj blgui shu setgeliin tenheetei ulam hicheegerei amjilt ene zahiag unshaad bi ih ym mdej avla. Bayrla
2011-12-06
sain bn uu? bi bas demjij bn. ta nar MONGOL ULS-iinhaa tuluu setgel gargaj bgaad ih bayarlaj bn aa ta buhend amjilt husie!
2011-12-06